music | |
Ээжээ би таныг зүүдэллээ
Ээжээ би таныгаа зүүдэлж хонолоо
Эелдэг зөөлөн инээмсэглээд ирж явна гэж зүүдэллээ Эргэж дахин хагацахгүйгээр уулзлаа гэж зүүдэллээ Элгээ дэвтээн энгэртээ тэвэрлээ гэж зүүдэллээ Зөөлөн гараараа илбэн зөндөө үнслээ гэж зүүдэллээ Зүүдээ манаж зөнгөөрөө зөвхөн ээждээ эрхлэн жаргана зүүдэллээ... Шүлэг бид хоёр
Гунигласан сэтгэлээ би бусдад илэрхийлж чаддаггүй юм
Гутранги үзэлтэй гэж чичлэгдэхээсээ айдаг биз ээ Гуравхан үгийг шүлэг болгох гэж хичээх юм Гуйлагчингаас илүү сэтгэж амьдрах гэсэндээ тэр бизээ Хааяа би сэтгэлээсээ ундрах хэдэн үгсийг Хавж нийлүүлэн шүлэг болгох гэж оролдох юм Хайр дурлал, хагацал зовлонг мэдэрсэн зүрхнийхээ шивнээг Хагас нүүрэн дээр ч болтугай үлдээх гэж зүтгэх юм Будилж төөрсөн амьдралаа би шүлэгт шингээн Бугшсан сэтгэлээ нэг сайн онгойлгомоор санагдах юм Бусадтай хуваалцаж жаргал зовлонгоо дэлгэлээ гээд ч яахав Буруу эхлэх юм бол буруутгагдаж мэдэх хорвоо юм х... Бүсгүй хүн
Бүсгүй хүн гэдэг бүлээн нулимс
Бүтэн хайр хүссэн өр нулимс Амиа хувааж амь төрүүлсэн Ертөнцийн үргэлжлэл... Алагхан үрдээ амь оруулсан Ерөөлийн тасархай... Энгэрийг нь дагаж сүү урсана Сүүг нь дагаж хайр урсана Эрчүүдийн хорвоод илж урсах Эргээд сүлж урсах сүүн гол минь Ариун бүхний эхлэл бурхан зураг минь Амь даасан хүн заяа минь Тэнг эрлэг бүхний дээд бүсгүй сэтгэл минь Тэвчээр хатуужлын туйл иж ий тэнгэр минь Ганцхан үгэнд нь гал байдаг юм Гарынх нь илчинд нар байдаг юм Бүсгүй хүнтэй дэлхий бүтэн байдаг Бүсгүй заяа түшсэн эрчүүд уяхан байдаг ... Арван найман нас
Бичсэн: Uukiinaa
12:06, 2010-12-06 .. Бичигдсэн: 18 насыг дайраад гарсан болон туулж буй хүмүүст .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Онгод хөгөлсөн арван найман нас
Орчлонг таньсан арван найман нас Одоо тэгээд паспорт авах арван найман нас Охин хайрыг биширсэн арван найман нас Найргын мөрүүд бичсэн арван найман нас Нарт орчлонг таньсан арван найман нас Хос охидыг биширсэн арван найман нас Хорь хүрээгүй арван найман нас Үлгэр домог сонссон арван найман нас Өнгөт энэ орчлонг таньсан арван найман нас Үеийн олон хөвгүүнтэй танилцаж Өнөөдрөө бодож маргаашаа мартсан арван найман нас Гэнэн хайрыг биширсэн арван найман нас Гэрэлт орчлонг таньсан арван найман нас Гацуурын мод шиг салаалан ургасан арван найман нас Ганцхан заяах арван найман нас а... Оюутан нас
Зүг зүгээс цугларсан мөртлөө
Зүрх сэтгэлээр нэгэн зүгт тэмүүлж Танин мэдэхүйн хүслээр ангаж Талын бүргэд шиг эрэмгий явдаг Оюутан андууд жавхаатай Оюутан нас минь жаргалтай Дурлалын галыг Зориглон асааж Хайрын чадлыг сорин мэдэрч Дурсамжийн сайхныг шимтэн ярилцаж Хүний сэтгэлийг таньж ухаардаг Оюутан андууд нөмөртэй Оюутан нас минь хөгжилтэй Мэргэн багшийнхаа ухааныг өвлөж Мэдлэг оюуны мутрыг атгаж Итгэл сэтгэлийнхээ хүчийг шавхаж Ирээдүйн амьдралынхаа зүгийг гаргадаг Оюутан андууд сургамжтай Оюутан нас минь дурсамжтай ... Яруу найрагч Ц. Хулан "Аавдаа"
Сайхан залуу аавынхаа тэргүүнд нь буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийн шувуутай буцаасан Санчиганд нь унах мөнгөн сарны тоолон жаргана даа тэгвэл гэхэд Санаснаар даанч болохгүй явна ааваа Бүүвэйт хонгор ижийн дуу мэдээж олон Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг Бүхий л орчлонд харин аавын л ач гэж дуулдахгүй Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ Амттан зөөлөн 2-оор бялууруулдаг муу ижий минь Айлын тавагнаас чихэр хармаалж орой болгоно Аав минь тэгэхгүй ээ Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ Ээдрээт... Чи мэдээгүй
Хөгжилтэй цэцэгст инээдээ нэмэрлэчихээд
Хөхрөх униараар нүдээ угаачихаад Харуусал гунигаа салхинд дайж нисгээд Харин өөрөөр би шүүдэр болчихсон... Нарны гэрэлд солонгорон гялбаад Намайг жаргалдаа бялууран байхад Чи тэнд, шүүдэр туучсан нүцгэн хөлөнд чинь Чийг болж би шингэчихсэн, чи мэдээгүй... Шаналж байна шүү
Ураад хаясан зураг шиг сэтгэл шаналангуй
Уржигдар чиний явсан мөрийг цас дарчихаж Хөлд минь бужигнах шаргал навчис шиг Хачин замбараагүй уй гуниг дүүрчихэж Сүүлчийн удаа чи надад ирэхдээ Сэтгэлээ хаа нэгтээ гээсэн байна Гээсэн сэтгэлийг чинь би чамаас нэхэж Гэрийнхээ цонхыг цанттал уйлсан байна Тэглээ гээд чи надад ирэхгүй Тэнгэрийн од шиг алсарсан байна Гэнэхэн сэтгэлд минь үлдээсэн уй гунигийг минь Гэрэлт бүхний инээмсэглэл арилгаж чадахгүй байна ... Чи мэдэхгүй л дээ
Зүрх чиний төлөө цохилж байхад яаж мартах юм?
Зүүд шөнө болгон үгүйлж байхад яаж мартах юм? Нүд чамайг хайж байхад яаж мартах юм? Удахгүй минийх болно гэж мөрөөдөл минь хэлээд байхад яаж мартах юм? Чи ч энэ бүгдийг мэдэхгүй л дээ Харуусал
Хар дарсан зүүд шиг хоромхон зуурын үерхэл
Хайлган энэхэн хорвоод итгэж явсан ташаарал Даруухан бүрэг занд нь хууртаж явсан эндүүрэл дахин хэзээ ч алдхааргүй амьдралын гэгээн ухаарал Үеийн олон охидод гайхуулж явсан атаархал Үнэний хорвоог танилгүй гэндэж явсан шохоорхол Өнгөн нүүрний амьдралыг өнгөц ойлгосон сэхээрэл Үйлийн үртэй зүрхээ өөрөө сийлсэн харуусал ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалууд50cent & g-unitthe game T.I NONAME T.N.N D45 RICK ROSS Nelly Now Eminem Mariah carey Ciara ludacris rihanna 2ne1 bigbang snoop dogg lady gaga lil wayne 2pac click click boom opozit vanquish ne-yo dope boyz ice top tsetse Сүүлийн бичлэгүүдONYX - Throw Ya GunzOPOZIT - Suuliin udaa Opozit Gantulga Hojimdson 2011 its too late Wiz Khalifa - Black And Yellow ft. Snoop Dogg, Juicy J & T-Pain [G-Mix] (Lyrics) HD Wiz Khalifa - Black And Yellow [G-Mix] ft. Snoop Dogg, Juicy J & T-Pain 50 Cent-What Up Gangsta Dr. Dre - I Need A Doctor (Explicit) ft. Eminem, Skylar Grey Nelly - Over And Over ft. Tim McGraw Nelly - Just A Dream Big Bang - Tell me Goodbye [Lyrics+Download] [M/V] BIGBANG - BEAUTIFUL HANGOVER [HD] GD&TOP - HIGH HIGH MV Tsetse Lobha lyrics Tsetse - Lobha Tsetse - Chotgor НайзуудGangstaeVeR_elite Зоригт ван Mztycoon Uukiinaa |